Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саарал жагсаалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Oлoн улсын валютын сан хөтөлбөр хэрэгжүүлж байх үеэсээ өөр нөхцөл байдал үүсгэсэн гэсэн зүйл хэлсэн. Төсөл хөтөлбөр одоогоор үргэлжилж байгаа. Тавдугаар сард хугацаа нь дуусна. Дууссаны дараа дараагийн зүйл ярья.
Монгол Улс саарал жагсаалтад орсон. Дөрвөн сар тутамд тайлангаа тавих ёстой. Нэгдүгээр сард тайлангаа хүргүүлсэн. Мөн Бээжинд очиж хийсэн ажлаа тайлагнасан. Зургаан зөвлөмж өгснөөс гурвыг нь хамгаалсан. Үлдсэн гурав дээр нь нэмж ажиллах шаарлагатай гэж ярилцсан. Тодруулбал,
-Мөнгө угаахтай холбоотой хэргийг шийдэх
-Мөнгө угаалтын хяналт, шалгалттай холбоотой асуудлууд.
-Үйл олноор хөнөөх зэвсэглэлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар нэмж хийх зүйлс байна гэж үзсэн.
Мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, өнөөдөр биш юмаа гэхэд цаашид угааж болзошгүй, мөрдөн хяналт шалгалтай холбоотой том хоёр хууль УИХ-аар унасан. Татварын гэмт хэрэг үйлдээд, оноох ялыг нэмье гэдгийг унагасан. Мөн гэмт хэргийг мөрдөн шалгахтай хоблоотой нэмэлт аргуудыг нэмж өгөх боломжийг унагасан. Монгол Улс саарал жагсаалтад удаан байх нь хүн бүрт, аж ахуй нэгжүүдэд ашигтай биш. Бүгд тал талдаа хичээх ёстой. Гурван хүн, гучин хүн гүйгээд байх шаардлагагүй. Тэтгэврийн зээл тэглэх асуудал төсөвтэй огт хамаа байхгүй. Сангийн яам ямар ч оролцоогүй. УИХ-ын дарга, Монгол банкнаас асуу” гэлээ.