Өнгөрсөн долоо хоногт “Loi4ixcoн” бүлгийн гишүүн, реппер Fla буюу Б.Жавхлантөгс “Yoton” нэвтрүүлэгт орох үеэрээ “реппер Rokitbay буюу П.Баярсайхны дууг сонсдоггүй, хүмүүсийг ч мөн сонсохоо болиосой гэж боддог” гэх утгатай зүйл ярьсан нь реппер Rokitbay-н шүтэн бишрэгчдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулж эхэлсэн.
Үүний дараахан Fla “Үнэхээр тэр орк массынхаа ярьдаг шиг Монголын номер 1 реппер, оролдож болохгүй хүнээр оролдсон юм бол аймар дуу хий. Би бэлэн. Дисс хийе” хэмээн мэдэгдэж өөрийн нэгэн уран бүтээлээ гаргасан. Түүний хариу болгон Rokitbay өчигдөр “Blaavgai” дуугаа цацаж, олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Харин реппер Fla-н дисс болгон хийсэн дуунд “Eminem хэн сайн дуурайх вэ тэмцээнд нэгт Quiza, хоёрт Rokitbay” гэх хэсэг гардаг. Харин энэ талаар реппер “Quiza” өөрийн твиттер хуудсандаа “Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж мөнгөө үрнэ. Ирээдүйг нь зажлахгүй залгиж байгаа эрх баригч руу ус балгацан юм шиг дуугуй. Дээвэргүй шорон, дээрэмгүй авилга, худалдагдсан хэвлэл, хулгайлагдсан ирээдүйн талаар юу гэх юм болдоо чааваас. Тэгсэн мөртлөө охидийг доромжлохдоо ганган гэж” хэмээн бичжээ.