И-Монгол академи УТҮГ нь Эрчим хүчний яамтай хамтран “Эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг эзэмшигчийн лавлагаа”-г цахимжууллаа.
Уг лавлагаагаар тухайн инженер эрчим хүчний салбарт мэргэшсэн болон зөвлөх инженерийн эрхтэй эсэх, мэргэшлийн чиглэл, гэрчилгээний хүчинтэй байдлыг баталгаажуулах боломжтой бөгөөд холбогдох байгууллага, иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл гаргаж өгөхөд ашиглагдана.
Та тус үйлчилгээг E-Mongolia системээр түргэн шуурхай аваарай!








































