Монгол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын босгон дээр зарлиг гарган, шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээснээр нийгэмд үүсээд байсан шүүмжид цэг тавилаа. Тодруулбал, зарлигт яруу найрагч, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүтээл багтаагүй байна.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд түүний бүтээлд шагнал хүртээнэ гэх мэдээлэл түгсэн. Улмаар авлига албан тушаалын хэрэгт холбогдон улс төрөөс дайжсан хүний бүтээлийг шагнаж, улсын баяр наадам, төрийн шагналыг нүүрстэй хутгах нь гэх эсэргүүцэл гарсан юм.
Харин энэ жил Төрийн шагналыг дараах зургаан бүтээлд олгов.
- Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа
- “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь
- Цэрэндоржийн Энхтайваны гантиг чулуун “Бурхан багшийн босоо сэрэг дүр” сэдэвт бүтээл;
- Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээл;
- “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл;
- “Симфони вариац” хөгжмийн бүтээл
Эргэн сануулахад, Ж.Мөнхбат 2023 онд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар АТГ-т шалгагдаж байсан юм. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны явцад ээжийгээ эмчлүүлэхээр БНСУ явах гэж буй гэсэн шалтгаанаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Бөгөөд хэрэг явдлыг тийн намжаасан байдаг. Өдгөө Монголд эргэн ирж, намын гишүүнчлэлээ ч сэргээгээд буй.
Д.ХАДААН








































Discussion about this post