Сэлэнгэ нутагт Тужийн нарс гэж байгалийн гайхамшиг, монголчуудын нэгэн үнэт ойн сан бүхий газар бий. Сүүлийн жилүүдэд үүнийг хамгаалахын төлөө хаа сайгүй сэтгэл зүтгэл гаргаж байгаа нь сайшаалтай. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Туж лиг” сагсан бөмбөгийн лигийн тэмцээн эхлээд явагдаж байгаа билээ. Тэгвэл Г.Энхтулга захиралтай “Жинчин гранд” компаниаас лигийн тоглолтын хүрээнд Тужийн нарс болон монгол орны ойн санг хамгаалах зорилгоор энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Өдгөө Тужийн нарс нь нийт 65548.56 га талбайг хамран оршдог бөгөөд “Жинчин гранд” компаниас зөвхөн Тужийн нарс бус Монгол орны нийт газар нутгийн 8.5 хувь хүртэлх ойн сав газрыг хамгаалах зорилготой уг арга хэмжээг зохион байгуулж байгааг дуулгасан юм.
songolt.mn








































Discussion about this post