“Мисс Монголиа 2005” тэмцээний тэргүүн мисс Б.Гантогоо гадаадад хамгийн олон миссийн тэмцээнд оролцсон, миссүүдээс анх удаа 20 гаруйхан насандаа Алтан гадас одон хүртсэн. Анхны нөхөр нь НАМЗХ-ны идэвхтэй гишүүн байсных улс төрд ойр. УИХ-ын дарга асан М.Энхболд “Миссүүдээс Б.Гантогоо сүрхий санагддаг” гэж ярилцлага өгч байсан.
Олон нийтийн өмнө төдийлөн гардаггүй Б.Гантогоо одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зохион байгуулсан арга хэмжээнд ирдэг. Анх 19 настай миссийн тэмцээнд түрүүлсэн Б.Гантогоо нас нь 35 хүрлээ. Мисс Б.Гантогоо нас нэмэх хэрээр жин нь нэмэгддэг гэлцдэг нь үнэний хувьтай. Тэрээр Монголын миссүүд дотроос хамгийн их жин нэмсэн бүсгүй. Учир нь Б.Гантогоотой нэг тэмцээнээс миссийн титэм зүүсэн Мисс Ч.Содтуяа, Б.Гэрэлчулуун, Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг, И.Төгсөө, Д.Долгион, Н.Ану, О.Хулангоо нар одоо ч загварын карьерээ орхиогүй.
Мисс Б.Гантогоо Андрей Кимийн моделийн агентлагийг төгссөн ч загварын тайзан дээр удаан алхаагүй, “Дэлхийн аялал жуулчлалын мисс” агентлаг байгуулж, миссүүдийг гадны тэмцээнд зуучилж оруулах болсон. Амьдрал нь тэгширч, ажил үйлс нь жигд яваа бүсгүйд нэг л гай учирсан нь нөхрийнх нь асуудал. Мисс Б.Гантогоог том охиноо төрүүлсний дараа нөхөр Сүхээ нь Б.Лагшми гэх бүсгүйтэй холбогдсон. Б.Лагшми сүүлд Асашёорюү аваргатай хамт хамт амьдарсан ч энэ асуудал сөхөгдөж, сумогийн их аваргаас хайр сэтгэлийн холбоогоо таслахад хүргэсэн билээ.