Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ний өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.
Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар Н.Өнөрцэцэгийг хорихгүйгээр шүүх хүсэлтийг шийдвэрлэх хуралдаан өнгөрсөн баасан гаригт эхэлсэн ч прокурор шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Тэгвэл өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд болж, шүүгч өмгөөлөгчийн хүсэлтээс татгалзаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорихгүйгээр шалгахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Олон улсын сэтгүүлчийн байгууллагаас Монгол Улсад ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийг цагдан хорьсон асуудлыг эргэн харж, сэтгүүлчийг суллахыг хүссэн мэдэгдэл гаргасан.