Улсын заан Б.Серикийн барилдааны үеэр гаргасан үйлдэлд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцжээ.
Тодруулбал, тэрбээр 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болсон үндэсний бөхийн барилдааны үеэр сумын заан Т-г даваад, түүний толгой, хүзүүн дээр нь дарж босон биед нь халдаж, ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан. Иймд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл. Хүний биед халдах
1. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: ЦЕГ