Өнгөрсөн сaрд Aвстрали улсад УИХ-ын дaргын aйлчлалын багт багтаж явсан МAН болон AН-ын зарим УИХ-ын гишүүд казинод тоглосон дуулиан дэгдсэн билээ.
Тyс улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцсон байдаг.
Энэ үеэр нэр бүхий гишүүд казино тоглосон хэрэгт холбогдож, казинод яваа зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан юм.
Харин тэд үүнийгээ “Зүгээр сонирхсон. Тоглоогүй” гэх утгатай тайлбарыг өгсөнөөр энэ асуудал намжаад байгаа юм.
Тэгвэл check.mn сайтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын казино тоглож байгаа зураг нийтлэгджээ. Тодруулбал нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сидней хотын “Star” гэх казинод шөнийн 00-03 цагийн хооронд Д.Эрдэнэбат дарга казино тоглосон байна. Мэдээлэлд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг гурван цаг казино тоглосон гэжээ.
Казино тоглоогүй, сонирхож орсон хэмээн мэдээлэл хийсэн эрхэм гишүүний тоглож байгаа зураг ийнхүү ил боллоо. Одоо харин ямар тайлбар өгөх нь сонирхол татаж байна.
Zaluu.com