Ерээд оны шилдэг загварын өмсөгчдийн нэг “Эра”-гийн Эрдэнэтуяа хэдэн сайн загвар өмсөгч бэлдсэний нэг нь Долгион. Топ модель Долгионыг найзууд нь Дори гэж дууддаг. Энэ өвөл өмгөөлөгч Баасандорж тэргүүтэй шүүгч, хуулийн байгууллагын голдуу эрчүүд Дори гэдэг бүсгүйтэй уулзан зугаацсан нь олон нийтэд ил болж, нэг хэсэг нь загвар өмсөгч Долгионтой андуурч хатуу шүүмжилсэн. Нэр нэгтийн чих нэг болохоор аргагүй. Сүүлд андуурсан гэдгээ залруулсан нь яамай.
Дунд сургуульд байхаасаа л загварын тайзтай амьдралаа холбож, миссийн жишгээр амьдарч ирсэн Д.Долгионыг сайн модель гэдэг. Гэвч 13 жил тасралтгүй хөдөлмөрлөсний эцэст арай гэж 2019 оны “Гоёл” наадмаас Топ модель цол өргөмжлөл хүртсэн юм. Долгион Монголоос гадна дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцсон. Тухайлбал “Miss Universe” тэмцээнд амжилттай оролцож, “Дэлхийн топ модель” тэмцээнээс тусгай байрын шагнал хүртэж байсан билээ.
Д.Долгион Топ модель болсон баяраа тэмдэглэхдээ их хөрөнгө зарсан гэлцдэг. Мисс, топ модель Д.Долгион миссүүд дундаа хөрөнгө мөнгө ихтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг байна. Тиймээс хятад тэрбумтан ивээн тэтгэгчтэй гэсэн цуу ярианд өртсөн удаатай. Цол дагаж бяр гэгчээр мисс Долгион Топ модель болсноосоо хойш улам өнгө орж байна. Зарим нь Д.Долгионыг сүүлийн үед мэс засал хийлгэв үү гэж хүртэл харджээ. Хүн бүхэн коронавирусээс болж хөл хоригдох үе Топ модель Д.Долгионы өөрчлөлт хүртэл өөр түвшнийх гэлтэй. Топ модель Долгион энэ янзаараа цолоо хадгалж, мөнхийн залуу бүсгүйчүүдийн нэгийг нэгээр нэмэх төлөвтэй.