Солонгосын үндэсний их сургуульд жүжигчний мэргэжил эзэмшсэн гээд Б.Янжиндулам эх орондоо гал цогтой ирж байлаа. Бас хажуугаар нь хоосонгүй, Солонгос киноны ододтой авахуулсан хэдэн зурагтай. Солонгос кинонд “нугасгүй” монголчууд хөл алдаж, Монголын кино урлагт нэг шинэ жүжигчин нэмэгдсэн. Сайн продюсер Г.Ундармаа, Б.Янжиндуламыг “U фильм”-ийнхээ “Амьдралоги” кинондоо урин тоглуулж, жүжигчний гараагаа сайн эхэлсэн юм.
Харин Б.Янжиндулам одоо кино жүжигт харагдахаа больж, инстаграмын зургандаа илүү анхаарах боллоо. Б.Янжиндулам гэх сайхан монгол нэр нь Гэгээнхүсэл болжээ. Мөн “Adore” цэцгийн дэлгүүртээ анхаарал тавьж, ам л ангайвал “Adore” гэх боллоо. Тиймээс шооч хүмүүс “Энэ Янжиндулам Солонгост сурч ирсэн жүжигчин мэргэжлээ орхиод цэцэг зардаг болж байгаа юм уу” гэж нудралцаж байна.
Б.Янжиндуламыг Монгол Улсын ерөнхийлөгч асан Hамбарын Энхбаярын хүү Э.Батшугартай холбоотой гэлцсэн. Үүнийг батлах мэт Э.Батшугарын охины ээж салж, гадаад язгууртантай гэрлэлээ.xХарин Э.Батшугар, Б.Янжиндулам хоёрын харилцаа бүрхэг хэвээр. Одоо “Намбарван”-ы хүү Э.Батшугараас Б.Янжиндулам амрагийн холбоогоо тасалсан гэсэн сураг дуулдаж байна. Одоо Б.Янжиндуламыг жүжигчний ур чадвараа ахиулахыг огтхон ч эрмэлздэггүй, эсрэгээрээ цэцгийн наймаачин боллоо гэж шүүмжилж байна. Энэ нь нэг талаар уран бүтээлээ үргэлжлүүлэн хийгээсэй гэсэн үзэгчдийн хүлээлт, ташуур юм даа.