Топ модель Ч.Уранбилэг 13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан. “Гоёл” наадмын шилдэг Топ модель цолыг 2010 онд хүртсэн юм. Тэр үед тодорсон Топ модель бүрийг “Монгол газар”-ын Мянганбаяртай холбодог байсан болохоор нэг үе нэр холбогдон бичүүлж явсан үе бий. Загварын тайзнаас холдсон Ч.Уранбилэгийг хурдан морь сонирхон морь уях болсон, барилгын компаний захирал болсон гэж ярьдаг байлаа.
Загварын ертөнцийг орхиж, хувийн бизнестээ анхаарлаа хандуулсан Топ модель Ч.Уранбилэг бизнесмен эртэй гэрлэжээ. Тэрчлэн саяхан Топ модель Ч.Уранбилэг гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Нас нь залуухан, одоо гурван хүүхэдтэй ээж хүн Алдарт эх болоход нэг л алхам дутуу.
Топ модель Ч.Уранбилэг хувцас загвараас илүү хувийн амьдралдаа анхаарч сайн ээж болжээ. Сайн загвар өмсөгч явсны шинж болохоор Ч.Уранбилэг брэнд хувцсаар гоёх дуртай.