“Кросс анимейшн” студийг хүмүүс чанартай уран бүтээлээр нь сайн мэднэ. Тус студийн захирлаар Нэмэхээ гэх залуу ажилладаг. “Кросс”-ын Нэмэхээ нэг үе дуучин С.Сэрчмаатай дотно үерхэж, “Сэтгэл буруугүй” тэргүүтэй 2-3 дууных нь клипийг хийж өгч байсан. Зарим хүмүүс дуучин С.Сэрчмаа клипээ Нэмэхээгээр үнэгүй хийлгэсэн гэж ч цуурдаг.
Юутай ч Монголын хамгийн царайлаг дуучин бүсгүй С.Сэрчмаагийн хайрыг татаж явсан Нэмэхээ сонголтоо нэг л өдөр огцом өөрчилж, Төрийн соёрхолт Д.Болдын “Kiss you” дууны клипэнд тоглосон хөөрхөн охин Уянгатай гэр бүл болсон билээ. Загвар өмсөгч, мисс Уянга “Air market”-ийн рекламанд тоглож олонд танигдсан, бас сайхан дуулж бүжиглэдэг хөөрхөн бүсгүй. Шоу бизнест идэвхтэй зүтгэсэн бол нэг юм дуулгах байсан гэдэг. Харин карьерийнхээ оргил үедээ “Кросс”-ын Нэмэхээгийн галыг манаж, хоёр хүүхдээ төрүүлэн өсгөж, олны харц булаасан сайхан хос байлаа. Харамсалтай нь хосууд салсан бололтой.
“Кросс”-ын Нэмэхээ мисс, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэтэй хамт амьдарч байсан нь тодорхой болсон. Харамсалтай нь мисс шилдэг модель шалгаруулах шоунд оролцох үеэрээ өндрөөс унан амь насаа алдаж, “Кросс” Нэмэхээ их хэл аманд орсон. Энэ үеэс хойш “Кросс”-ын Нэмэхээ олны өмнө гарахаа больжээ.