Мисс, загвар өмсөгчид дотроос хамгийн даруухан бас уран гартай нь мисс Ч.Содтуяа. Одоо бүсгүй хүн цагаан зээр нутаггүй гэдгийг харуулан, нөхрөө даган Америкт амьдарч байгаа. Хувцас загвараа өөрөө гарган оёдог Ч.Содтуяа ээжтэйгээ хамтран өмсөх хувцсаа урладаг гэсэн. Мисс Содоогийн өмссөн даашинз, монгол дээлнүүд ихэнхдээ өөрийнх нь бүтээл байдаг.
Мисс Ч.Содтуяа хэдэн жилийн өмнө цагаан сараар гялгар сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 300 гаруй дээлтэй гэж ярьсан. Түүнээс хойш чамгүй он улирч, уран гартай мисс Содтуяагийн дээлний тоо улам нэмэгдээ биз ээ.
Анх 16-17 насандаа загварын тайзан дээр гарсан мисс Ч.Содтуяа 20 гаруй жил загвар өмсөж, “Азийн модель” агентлагаараа дамжуулан олон шавь бэлдсэн. Түүний охин Содонгоогийнх нь аав А.Чингүүн Содоогийн гарын шавь байгаад дараа нь хайр сэтгэлтэй болсон аж. Хамтдаа цөөнгүй жил амьдарч хөөрхөн охинтой болсон хосууд хоёр тийш болоод олон жил боллоо.
Загварын сайхан хосуудын дундаас мэндэлсэн Содонгоо охин одоо аав ээжийнхээ замаар загвар өмсөх болжээ. А.Чинггүн, Ч. Содтуяа хоёрын охин С.Содонгоо сайн модель болох ирээдүй бий гэдэг. Сонирхуулахад А.Чингүүн нь эхнэр Н.Ундралын ах УИХ-ын гишүүн Н.Учралын татаасаар Төрийн өмчит Нийслэлийн орон сууц корпорацид албаны даргаар очжээ.