“Маск” продакшны тулгын гурван чулууны нэг жүжигчин М.Баярмагнай эхнэртээ нэг ч километр яваагүй, цоо шинэхэн гал улаан машин бэлэглэж байлаа. Эхнэрийнх нь гал улаан машиныг 50 мянган доллароор үнэлэгдэнэ байх гэж хэрэгт дуртай хүмүүс таамаглаж байсан удаатай. Ер нь Баярмагнай өглөгч, гар султай нэгэн бөгөөд найздаа машинаа алдаж байсан итгэмтгий нэгэн. Төв аймгийн Лүн сумын харьяат бүсгүйтэй гэрлэсэн М.Баярмагнай 2000 оны эхээр хадам аавдаа Марк 2 машин бэлэглэж байсан эхнэртээ хайртай, хадамдаа халамжтай эр.
Хошин урлагийн авъяаслаг жүжигчдийн нэг М.Баярмагнай дунд сургуульд байхдаа УИХ-ын экс гишүүний охинтой үерхдэг байсан. Харин СУИС-ийн оюутан болоод нэг сургуулийн оюутан Нарантунгалаг гэдэг охинд нүд унагаж, эргүүлсээр байгаад гэргийгээ болгон явсан гэдэг. Ядуу оюутан М.Баярмагнай хайртай охиндоо алим авч өгдөг байжээ. Баярмагнайгийн бэл, хэтэвчний хэмжээ тэр байсан гэдэг. Одоо Монголдоо танигдчихсан жүжигчин болчихсон, өөрийн гэсэн “Маск” продакшн нь манайдаа шилдэгт тооцох хамтлаг болсон болохоор эхнэртээ өгдөг бэлэгнийх нь үнэ чанар эрс өссөн нь энэ биз ээ. Баярмагнайгийн хайртай эхнэртээ бэлэглэсэн машин энэ.
“Маск”-ийн Баярмагнай байнга инээд хөөр бэлэглэн хошигнож явдаг ч алсуураа их ухаантай гэдэг. Ерөнхийлөгч Х.Баттулгаас төрийн одон медаль авахдаа олон хүнд хэлээгүй, шагналаа авангуутаа Гандантэгчинлэн хийд гарч сүлд хийморио даатгасан гэж урлагийнхан ярьдаг.