Топ модель Д.Пүрэвсүрэнтэй амьдарч байсан Ц.мянганбаярыг салган сууж, орыг эзэгнэсэн Ариунцэцэг алтны магнаттай хамтран амьдарч, салж нийлсээр даруй долоон жил амьдарсан. Ц.Мянганбаяр, Д.Ариунцэцэг хоёр дундаасаа М.Хайрмаа нэртэй охинтой. Угийн нүнжигтэй алтны магнат хэнз охиныхоо ээж, эмээ өвөө нарт юу гэж гар татах вэ. “Ард түмний мисс” Д.Ариунцэцэгийн аав, ээжийн Дамбадаржаад байдаг хашаанд нь оюутны байр шиг 18 өрөөтэй нэг давхар нийтийн байр “Алтны магнат” бариулж өгсөн гэдэг.
Мисс Д.Ариунцэцэгийн аав ээж хоёр төөрчихмөөр олон өрөөтэй байшингаа оюутнуудад түрээсэлж чамгүй ашиг олдог сурагтай. Тэднийх олон өрөөндөө оюутан сурагч болон цөөн ам бүлтэй айлуудыг байлгаж, түрээсийг нь улирал, жилээр нь аваад тоолон өвөртөлж, дутагдах гачигдахын зовлонгүй жаргаж суудаг гэнэ.
Өөрөөсөө үе мултарсан ах хүнтэй хэдэн жил амьдарч, наснаасаа эрт ухаан суусан Д.Ариунцэцэг Мянгаагийнхаа ээжид халамжтай, ажил ихтэй “Монгол газар”-ын захирал Мянганбаярт өдөр болгон өөрийнхөө гараар хийсэн хоол хийж өгөхийг хичээдэг байсан гэх юм билээ. Болдоггүй юм болдоггүй гэдэг. Охиныхоо ааваас тусдаа амьдарч байсан мисс Д.Ариунцэцэг удалгүй, дахин нэг уул уурхайн магнаттай амьдарч эхэлсэн. Тэр нь “Баян” Базараа. Баян Базараатай амьдарч эхэлсэн мисс Д.Ариунэцэцэг ойр ойрхон төрж, Сингапурт амаржиж, Хөвсгөл дэх жуулчны баазад амарч, хүүхдүүддээ нар салхи үзүүлдэг байсан. Базарын тэрсхэн хүүхдүүдийг өсгөж явахад эр нөхөр нь дуучин Аззаяатай холбогдож, хэсэгтээ сэтгэлийг нь зовоосон гэдэг.
Юутай ч хөгшчүүд тэтгэврийн хэдээ хоног тоолон хүлээж суухад, хоёр ч алтны магнаттай амьдарч явсан Д.Ариунэцэцэгийн аав ээж хоёр ажиллаж, бас байр түрээслэн боломжийн амьдардаг гэлцдэг.