ХНХ-ын сайд Д.Сарангэрэл халамжийн бодлогыг уярлын тайз болгох нь. Тэрбээр, өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд зохион байгуулагдсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн түүний ярьсан хоёр асуудал анхаарал татав.
НЭГДҮГЭЭРТ: МСҮТ-д суралцагчдад сар бүр олгодог 200 мянган төгрөгийн олголтыг зогсооно гэв.
ХОЁРДУГААРТ: МСҮТ-д олгохоо зогсоосон мөнгөө хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож, үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө гэв.
Д.Сарангэрэл сайдын хувьд эл ажлаа аваад ганц сар болоогүй билээ. Түүний ярьсан дээрх хоёр санал, санаачилга халамжийг халах биш, нэгийг нь нөгөөд шилжүүлж буй хэлбэр л гэж харагдахаар.
МСҮТ-ийн тэтгэмжийг зогсоовол суралцагчдын тоо эрс буурах нь мэдээжийн асуудал. Тэнд цалинтай золгох, мэргэжилтэй болох, ажилтай байх гэсэн залуус ордог. Өнөөдрийн Монгол Улсын аж үйлдвэржилтийн залгамж халааг үүрэлцдэг ганц газар гэж хэлэхэд буруудахгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-доо томоор тусгасан зүйлийн нэг нь аж үйлдвэржилт. Харамсалтай нь түүний танхимын сайд Д.Сарангэрэл түүний эсрэг бодлого яриад зогсож байна. Удахгүй хэрэгжүүлэх нь.
Ерөөсөө л баримттай ярьж, судалгаатай хөдлөхийн оронд халамжийн халж байгаа дүр эсгэж, уярлын тайз болгох нь.