Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд УИХ-ын дарга Г.Занданшатар ихээхэн ач холбогдол өгч байна
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өргөн барилаа. Уг нь УИХ-ын дарга алив гишүүдээс өргөн мэдүүлж буй хуулийн төслийг өөрийн өрөөндөө хүлээж авдаг ч энэ удаад байнгын хорооны хуралдааны танхимд хүлээж авснаараа онцлог байлаа.
Учир нь тухайн хуулинд УИХ-ын дарга Г.Занданшатар ихэд ач холбогдол өгч буй бөгөөд хуулийн төсөл санаачлах ажлаас нь эхлээд дэмжиж буйгаа илэрхийлж, өөрийн биеэр очиж байсан юм.
Уг хуулийг ”Азтай савар амьтанд хайртай залуус”, “Хөөрхөн зулзага”, “Сайн санаа амьтдад” ТББ-ууд “UB shelter Mongolia” зэрэг ТББ-ууд санаачлан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар дамжуулж өргөн барьж байгаа юм. Тус хуулийн төсөлд “D-parliament” систем ашиглан иргэдийн саналыг авсан бөгөөд иргэд хамгийн олон санал өгсөн гэж хууль санаачлагчид дүгнэж байна.