Өндөржүүлсэн бэлэн байдлын дөрвөн зэрэглэл бий. Манай улсад одоогоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэглэл буюу улбар шар төвшинд сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй байх, үзвэр үйлчилгээ нийт суудлын тооны 30 хувиас ихгүй хүнд үйлчлэх журамтай.
Мөн нэг автобусанд 15-25 хүн зорчих ёстой. Энэ журам нийтийн тээвэрт огт мөрдөгдөхгүй байгаа. Нийтийн тээврийн газраас “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт анх шилжих үед өдөрт 30 орчим мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байсан. Харин есдүгээр сараас зорчигчийн тоо эрс нэмэгдэж өдөрт 480 мянга гаруй иргэн зорчиж байгаа. Автобусанд хүн хоорондын зай бариулахад энэ салбарт дахиад 1500 орчим автобус хэрэгтэй” гэлээ. Нийслэлд өдөрт 97 чиглэлд 980 орчим автобус иргэдэд үйлчилж байна.








































