“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын хүү Б.Бадрахжаргалын “3андангаа Tайлсан” гэх үдэшлэгийн зураг олны хэл амны бай болоод удаагүй байна. Араас нь эхнэр мисс Г.Оюунгэрэл “Нөүү, жаран гэдэг чинь 12 жил” гэж мэдэмхийрч байгаад нэг насны онигоонд орлоо. Б.Бадрахжаргал “ГОК”-ийн Бадамсүрэнгийн дунд хүү. Том хүү нь Б.Бүрэнжаргал нь Ж.Энхмаа гэх загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэсэн.
Том хүү Б.Бүрэнжаргал нь нэг үе мансууруулах бодисны хэрэгт хэрэгт нэр холбогдон, аав ээжийнхээ чихийг бишгүй халууцуулсан. Харин загвар өмсөгч бүсгүй Энхмаатай амьдарснаар томоожиж, нам гүмхэн амьдрах болсон билээ. Бага хэнз охин Б.Буянжаргал нь Канадад сурч, монголчуудын “саалийн үнээ” болсон “Эрдэнэт үйлдвэр”-ээс сургалтынхаа төлбөр 102 сая төгрөгөө гаргуулан хэл аманд орсон. Дотооддоо “корона алдаагүй” бол энэ асуудал их өндрөө авах байсан ч Х.Бадамсүрэнгийн аз уу, эз үү, нэг хэсэгтээ нам дарагджээ.
Хоохойн Бадамсүрэнгийн дунд хүү Б.Бадрахжаргал нь “Азийн хатан хаан” гэх том өргөмжлөлт цуутай бүсгүйтэй 2018 оны 8 сард хуримласан. Хуриманд нь анхны ерөнхийлөгч П.Очирбат, удаах ерөнхийлөгч асан Н.Багабанди нар оролцсон юм. Б.Бадрахжаргал, Г.Оюунгэрэл хоёр 2010 онд дотноссон ч бэлтэй айл хуримын товоо гаргахгүй удсан нь учиртай.
Нэгдүгээрт Г.Оюунгэрэл, Б.Бадрахаасаа 6 насаар эгчмэд. Төвөд зурхайгаа бол харш жилтэй гэсэн үг. Тиймээс жил мэнгэ таарахгүй гэж хэсэг гэдийсэн. Гэсэн ч Г.Оюунгэрэл, Б.Бадрахжаргал хоёр найман жил хамт амьдарч, хоёр хүүхэдтэй болсны эцэст аав ээж нь аргагүйн эрхэнд хурим найр хийж, ёс төртэй айл гэр болсон гэх юм билээ.