Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ташаандаа гар буу зүүсэн зураг цахимд ярианы сэдэв болж байна. Тэгвэл уг зургийг олж харсан Боловсролын сайд асан, өдгөө АНУ-д элчин сайдаар сууж буй Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудастаа “Засгийн газрын гишүүдэд гар буу өгдөг юм. Надад одоо ч бий” хэмээн бичсэн нь хэд хэдэн хүмүүсийн эгдүүцлийг төрүүлээд амжлаа.
Тухайлбал, Зам тээврийн сайд асан М.Зоригт, түүний жиргээнд, “Тийм үү, надад өгөөгүй шдээ” хэмээн хариулсан бол нэгэн цагт Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан Ё.Отгонбаярын жиргээнд “Намайг сайд байхад бас буу өгөөгүй шдээ. Отгоо минь бага хошного долоогооч ээ, ичиж амьдар” хэмээн бичиж эгдүүцлээ илэрхийлжээ.