www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатжээ

    Эрээнээс Монгол руу ачаа авч гарахыг бүрэн хоригложээ

    “Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден” хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Хөтлөгч М.Батбилэг:  Хүүтэйгээ хамт шинийн 8-нд 108 зул өргөж, буян арвижуулан, эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрах сэтгэлийн хүч авдаг

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

    С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ

    Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна

    ШУУРХАЙ: Дуучин Э.Минжинсорын “халдагад өртсөн” гэдэг нь сурталчилгаа байж магадгүй тул хэрэг нээхээс татгалзаж, прокуророос хаажээ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

T.Идэрхангай: ‘Тэнгэрийн хүү Шаньюй’ гэдэг бичигтэй олдвор Mонголын төдийгүй дэлхийн түүхэнд анх удаа олдсон

2020/08/14
in Шинжлэх ухаан
0
T.Идэрхангай: ‘Тэнгэрийн хүү Шаньюй’ гэдэг бичигтэй олдвор  Mонголын төдийгүй дэлхийн  түүхэнд анх удаа олдсон

Эх сурвалж: itoim.mn

Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа.

-Археологичдын олон жил хайсан Хүннүгийн нийслэл Луут хотыг оллоо. Танд баяр хүргэе. Та Луут хотыг олсон тэр үйл явцынхаа талаар хуваалцахгүй юу?

-Ер нь олон жилийн судалгааны үр дүнгээр бүтсэн ажил. Судалгааны ажил маань 2010 онд эхэлж байсан. Хамгийн эхлээд 2010-2013 оны хооронд Тамирын голын хөндийгөөр тархсан Хүннүгийн үеийн оршуулгын дурсгалыг бүртгэчихээд, дараа нь Хануй, Хүнүй голын сав газраар археологийн нарийвчилсан хайгуул судалгааг явуулсан. Тэгээд Хүннү нарын булшны бүртгэл судалгааг Монгол Улсын хэмжээнд газрын зурагт тэмдэглэж хамгийн их нь хаанаа төвлөрч байгааг үзэхэд Тамирын голын хөндий байсан нь ихээхэн анхаарал татсан билээ. Тэгээд 2013 оноос хойш Тамирын голын хөндий дэх Хүннү булшны төвлөрлөөр тэдний улс төрийн төв энд байна гэсэн илтгэлүүдийг сургуулийнхаа болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл байдлаар танилцуулж байлаа. Ер нь бол Орхон голын зүүн талын томоохон цутгал, Тамир, Хануй, Хүнүй голын сав газраар нарийвчилсан хайгуул хийсний үр дүнд 2017 онд яг тэр бүс нутгаасаа Хүннүгийн нийслэл болох Луут хотыг олж илрүүллээ.

2018 онд тухайн дурсгалаа их давчуу хугацаатай очиж үзчээд, 2019 оны 7 сард наадмын дараа амралт байдлаар гэр бүлийнхэнтэйгээ тухтай очиж үзэхдээ “Шаньюй” гэсэн бичигтэй нүүр ваарны хагархайг анх олсон юм. Тэр орчмоор ваарны хагархай маш их байсан. Урьд өмнө нь Шаньюй гэсэн бичигтэй олдвор Монгол нутгаас огт олдож байгаагүй. Ийм бичигтэй байна аа гэдэг нь Хүннүгийн хааны ордон гэдгийг зааж байсан хэрэг.

2020 оны тавдугаар сард Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн зарим бүс нутгаар бас л Хүннүгийн үеийн булш оршуулгын дурсгалын бүртгэлийг сайн дураараа бүртгээд тоолж яваад энэ хот дээрээ тааруулж ирсэн. Тэнд очиж дроноор 3D зураг үйлдсэн. Ингэх явцдаа “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй ваарны хагархайг түүврээр олоод за энэ хот маань Хүннүгийн хааны ордон мөн болох итгэл үнэмшил улам ихээр төрсөн. Дотроо нууцхан догдолсон. Учир нь тэр болгон хүнд таарсан, таараад ч байдаг зүйл биш юм. Мөн усан сангийн том талбайг хараад хамт явсан шавь нартаа Шаньюйн усан бассейн байна гэсэн чинь шавь нар маань инээлдээд за багш нээрээ айн гээд байсан. Харин энэ оны 5 сарын сүүлээр БСШУСЯ-ны сайдын тушаалаар малтан судлах зөвшөөрлөө албан ёсоор авч 7 сард маш бага талбайд сорилын байдлаар малтлага судалгаа явуулж маш их барилгын материалыг олж баримтжуулсны дотор “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй олдворууд маш ихээр гарсан. “Тэнгэрийн хүү Шаньюй” гэдэг бичигтэй олдвор Монголын төдийгүй дэлхийн түүхэнд анх удаа олдож байгаа юм. Тэр утгаараа энэ бол Шаньюйгийн орд өргөө байсан  гэдгийг гэрчилж байна.

-Арваад жилийн судалгааны үр дүн юм байна. Энэ яг Луут хот мөн шүү гэдгийг юу нь нотолж байгаа юм бэ?

-Олон зүйл бий. Хүннүгийн түүхийг бичсэн хамгийн бодитой анхны сурвалж бичиг бол Хан улсын ордны түүхч Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” зохиол юм. Тэр зохиолын Хүннүгийн шастир хэсэгт “жил бүрийн таван сард Лунчен буюу Луут хотод их хуралдайд цугларч тахилга тайлга хийж газар тэнгэр, өвгөдийн сүнсийг тахидаг гэж гардаг. Тэрхүү хот нь өнөөгийн Монгол Улсын Хангайн нуруунд байна” гэдгийг ч дараа дараагийн үеийн судлаачид бичиж тэмдэглэсэн зүйл олон бий. Харин Монгол нутгаас Хүннүгийн үеийн 20  гаруй хот суурины үлдэгдэл олдсон хэдий ч яг энэ нь Хүннүгийн хааны ордон мөн гэдгийг батлах олдвор хэрэглэгдэхүүн өнөөдрийг хүртэл олдоогүй байсан юм.

Энэ хот хамгийн том усан сантай хот. Хотын дөрөвний нэг дээр нь хүний гараар хийсэн усан сан байгаа. Очоод үзэхээр газраас илэрхий доошоо хонхор дөрвөлжин байгаа юм. Усан сан байна гэдэг нь зуны ордон гэсэн үг. Тэр орчмоор 10 орчим Хүннүгийн хотын үлдэгдэл бий. Тэрхүү хотуудад археологийн судалгаа маш муу бараг хийгээгүй байгаа. Судалгаа сайн хийхэд бусад ордууд тодорхой болно. Малтлага хийх үед усан сан руу усаа хийдэг чулуун болон шавар хоолой байгааг бид саяын малтлагаар тодруулсан. Усны эх үүсвэр болох худаг нь ч байх шиг байна. Тэгэхээр маш тансаг хот байсан байж таарч байна.

-Археологийн олдвор олдлоо, хот суурин олдлоо гэдэг ч хэсэг хугацааны дараа чимээгүй болчихдог шүү дээ. Луут хотоо оллоо. Одоо цаашдаа юу хийх вэ?

-Айлын хашаа байлаа гэж төсөөлөхөд бид бүхэн дөнгөж л хашааны булан дээр нь маш жижигхэн хэсэг газарт сорилын хоёр малтлага хийхэд Тэнгэрийн хүү Шаньюй гэсэн бичигтэй ваарны хагархай маш ихээр олдож байна. Бид хотын малтлагыг маш системтэй бүрэн малтан судлахад энэхүү ордон бүрэн тодорхой болно. Тэгэхээр бидний судалгаа дөнгөж эхэлж байгаа гэсэн үг юм. Бид яг энэ багаараа олон жил, системтэйгээр судална. Энэ хотоос гадна хотыг барихад барилгын материалуудаа шатаасан зуух, гар үйлдвэрлэлийн зүйлсийг олно. Ингэхээр асар том ажлын эхлэл нь тавигдаж байна. Энэ газрын бүртгэл судалгаа, археологийн олдворыг хангалттай хийчихсэн. Үүн дээр тулгуурлаад ажлаа хийнэ. Эндээс бидний өвөг дээдсийн түүхийг улам баталгаажуулах олон сонирхолтой олдворууд гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг судалснаар монголын түүхийг дэлхий дахинд  таниулах, түүхээ өөрсдөө судлах боломж нээгдэж байна.

-Тусгай хамгаалалтад авна гэж яригдаж байсан. Яг авсан уу?

-Одоо бол тусгай хамгаалалтад авна гэсэн ярианы шатандаа явж байгаа. УИХ, Засгийн газар гээд бүх төвшний хүмүүс анхаарч байна. Гэхдээ яг газар дээрээ ажил болж байгаа эсэхийг мэдэхгүй. Мэдээж сонсонгуутаа очоод л хашаа барьчихгүй. Тушаал, тогтоол, шийдвэрүүд нь гараад явж байгаа байх гэж итгэж байна.

-Хүннүгийн аль хааны үеийн хот бол?

-Дараа дараагийн судалгаагаар энэ хот Хүннүгийн аль хааны үед баригдсан бэ гэдгийг гаргаад ирнэ. Одоохондоо хэлэхэд эрт байна.

Хүннүгийн нийслэлийг тогтоосон нь дэлхийд Монголоо илүү сайн таниулахад эерэг нөлөөтэй

-Археологийн судалгаанууд төсөв, санхүүгийн хүндрэлээс болж зогсдог тохиолдол бий. Энэ судалгааны хувьд ямар байсан бэ, төсвөө хаанаас олж байв?

-Бид энэ газрыг 2017 онд олчихоод малтахгүй гурван жил хүлээлээ. Энэ жил малтахдаа сургуулийн дэмжлэгээр маш цөөхөн мөнгө буюу бензин тос, хоолны мөнгө авсан. Тэнд ажилласан 20-оод хүн цалингүй ажилласан. Судалгаагаа 2010 онд эхлүүлж байхад ч мөн л унаа машин, бензин тосны мөнгөө Батцэнгэл сумын ЗДТГ-аас шийдүүлж байсан. Бид залуу хүмүүс эхлээд заавал цалин мөнгө гэхгүй судалгаагаа л явуулах нь бидний хувьд чухал. Цаг сайхан болоход аяндаа бүх юм гоё болно гэж итгэж найддаг байлаа. Энэ мөч ч хаяанд ирсэн гэж бодож байгаа. Төр засгаас үүнийг анхаараад явбал залуучууд бид эх орныхоо түүхийг заавал гадны мөнгөөр бус өөрсдөө хоёргүй сэтгэлээр судлан шинжлэхэд бэлэн байна. Бид л өөрсдийн түүхийг өөрсдөө бүтээх, үнэн зөвөөр нь судлах ёстой гэж бодож, найдаж, итгэж явдаг.

Олон жил тасралтгүй явсны үндсэн дээр үүнийг оллоо. Угаасаа монголын гэлтгүй дэлхийн археологичид Луут хотыг насаараа хайсан. Хамгийн анх ууган археологич “Хөдөөгийн” Д.Пэрлээ гуайгаас эхлээд монголчууд өөрсдөө хайсан. Хот суурин судалдаг, Хүннү судалдаг хүн болгон хайсан. Би өөрөө энэ нутгийн хүн учир энэхүү хотоо олоход ч их дөхөм болсон гэж боддог. Адаглаад л гэртээ очих, буцах тоолондоо зүгээр явдаггүй дан хайгуул хийж явдаг. Ямар сайндаа л төрлөх сургуулиараа очиж амждаггүй хүн дээ. Ирэх, очих болгондоо шинэ дурсгал олдог байлаа. Нэг уулын өврөөр гарахад нэг шинэ юм байж байдаг, хажуугаар нь өчнөөн явдаг мөртлөө анзаараагүй ч байсан зүйлс бий. Ингэж олон жил явсны шимээр энэ дурсгалыг олсон доо.

-Бид тулгар төрийнхөө нийслэлийг оллоо. Дэлхийн бусад улсуудын жишгээр үзэсгэлэн ч юм уу, аялал жуулчлалын бүс болгох болов уу?

-Энэ чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн эрдэмтэд энэ хот олдохыг л хүлээж байсан. Одоо энэ дурсгалыг яах бол гэдгийг дэлхий харж байгаа. Дахиад энэ дээр ямар бүтээн байгуулалт хийж, яаж хамгаалах бол, яаж жуулчдыг, хүний анхаарлыг татах бол гэдэг нь олон улсын анхааралд байгаа нь ойлгомжтой. Бид үүнийг түшиглээд сайн менежмент хийж чадвал улсынхаа эдийн засагт ч үр өгөөжөө өгөх, байг гэхэд тухайн орон нутгийн хөгжилд дэм болох нь ойлгожтой. Энэ бол бидний ирээдүйн аялал жуулчлалын маш чухал, том бүтээгдэхүүн.

Энэ хот эртний хаадын өлгий нутагт оршиж байна. Энэ хотоос урагш 80 км-т Монголын эртний нийслэл Хархорум хот маань байна. Хархорумын хойхно Уйгурын нийслэл Хар балгас маань байна. Хар балгасны зүүн хойд талд Түрэгийн эзэн хаан “Бэлгэ, түүний дүү Культегин” нарт зориулсан дурсгал байна. Энэ бүгд нэг голын хөндийд байна гэдэг маш том боломж. Энэ бүгдийг холбосон аялал жуулчлалын маршрутыг төр засаг жаахан анхаараад бодлогоор шийдээд өгвөл дэлхийн жуулчдыг маш ихээр татна. Энэ нь Монголыг дэлхийд таниулах нэг том хөшүүргэ, нүүр царай болно гэж судлаач хүний хувьд харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Next Post
Д.Сарангэрэл сайд Хэнтий аймагт ажиллаж байна

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02
Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

2025-10-31
“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын 2 дахь блок ашиглалтад орлоо

2025-10-20
Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2025-10-20
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

2025-10-17
Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

2025-10-17
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

2025-10-17
Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

2025-10-16
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

2025-10-16

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.