Монгол Коммент нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг буюу Билгээ өөрийн цахим хуудсандаа 108 зул уламжлал ёсоор оруулдаг тухайгаа оруулжээ. Тэрээр: 108 ГЭРЭЛ Аав, хүү хоёр шинийн 8-нд уламжлал ёсоор хамтдаа 108 зул өргөдөг. Энэ нь хүү бид хоёрын хамтын итгэл, хайр, дэмжлэгийн гэрэл гэж би ойлгодог. Зул өргөн залбирч байх үед Хүү минь их л олон сайхан зүйлийг бодож хүсээд байгаа болтой байнаа бас. Зулын гэрэл бүр бидний сэтгэлд улам их дулаан нэмсээр, гэр бүлийн маань аз жаргал, амар амгаланг илүү тод гэгээтэй, илүү дулаан болгож байгаа. Хэрвээ та ч бас зул өргөж байвал, хайртай хүмүүсээ урт удаан, аз жаргалтай амьдрахыг ерөөгөөрэй. Сэтгэлийн үг амьтай шүү. Аравнай зулын тосоор өргөсөн зул удаан гэрэл гэгээ нэмж, сэтгэлд илүү таатай, удаан дурсагдах мэдрэмж үлдээдэг гэдэгт итгэдэг.
Discussion about this post