БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улс руу нэвтрэх ачаа бараа овоорсон байна. Мөн хилээр гарч чадаагүй машины цуваа ихэсч, карго ачдаг, тээврийн үнэ ханш өсчээ. Түүнчлэн нэг хүн нэг ачаа гэсэн зарчмыг мөрдөж эхэлснээс үүдэн иргэд хилээр гарч чадалгүй буцах, хилээр авч гарах чемодан саваа нэгжүүлэх зэрэг хүндрэл үүссэн байна. Үүссэн нөхцөл байдлын талаар карго компаниудаас тодрууллаа.

“Монгол дээж” каргоны хашаанд үйл ажиллагаа эрхэлдэг “Хурдан” каргоны ажилтан:
-Эрээнд нөхцөл байдал хүнд байгаа. Ачаа бараа овоорсон, буцаасан байдалтай л байна. Юанийн ханш өдөр өдрөөр өсч, монгол төгрөг үнэгүйдсэн. Ноднин өдийд 400 гаруй төгрөгийн ханштай байсан юань өнөөдөр 500 гарчихлаа. Нэг хүн нэг л чемодантай байхыг шаардаж байгаа, тэрийг нь нэгжинэ, буцаана. Хилээр машинууд гарч чадахгүй урт цуваа үүссэн.
Тус каргоноос ачаагаа авч байсан иргэнээс энэ талаар тодруулахад “Монголчуудын дийлэнх нь л урагшаа явж наймаа эрхэлж амьдралаа залгуулж байна. Хэцүүхэн байна, Хятад талдаа. Би жишээлбэл хоёр жижиг хайрцагтай хил гарах гээд гарч чадсангүй. Гэртээ авсан абжурыг ч гаргахгүй байна. Нэг жижиг хайрцгандаа 100 юань төлсөн гэв.









































