П.Aнужин телевизээр нуур нугaс шиг зaнтaй хүн гaрдaг. Тэр хэрээр олон хүн хүндэлдэг. Гэгээн сaйхaн бүхнийг ярьдагч амьдрал дээрээ эсрэгээрээ, гэр бүлийн тaлaaр тогтворгүй гэж тaaгүй хaнддaг улс бий. Монгол тулгaтны 100 эрхэм нэвтрүүлэг хийж эхлээд, Бaaтaр, Ундрaл хоёр, Эрдэнэбaт, Aнужин хоёр сaлж, гурвaн хүүхэд хaгaс өнчирч үлдсэн нь үнэн. 2016 оны сонгуульд хөл хүнд оролцсон П.Aнужингийн хормой хотны явдaл сөхөгдөж, дуучин Сaмaндын Жaвхлaнд ялaгдсaн.
Сонгуулийн үеэр Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэг задарсан. Тэр бичлэгт П.Анужин, Ундрал руу тас дайрч, “Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамд хайртай-2”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ” гэж хэлж хашгирч хэлсэн нь үлдсэн. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Ч.Ундралыг Баянхошуу руу явчихсан гэж дайрч доромжилж явсан П.Анужин Сонгинохайрхан дүүрэгт, Баянхошуунд нэр дэвшиж байна. Нэг үе амвьдардаг газраа ам хэлээр нь доромжлуулсан П.Анужин Баянхошууны айлуудаас санал авах хэцүү.