Н.Hoмтoйбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээжээ. Харин Н.Номтойбаяр өөрийн цахим хуудастаа “Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн “яллах дүгнэлт”-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэсэн байна.
Hoмтoйбаярын өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүгчид хандан хүсэлт гарган Н.Номтойбаяр дээд шатны прокурорт давж гаргасан гомдлын хариу нь иртэл Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан албадан ирүүлэх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хүссэн. Гэвч шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.