“Mongolia”s Next Top Model” шоуны ерөнхий шүүгчээр ажиллаж олонд илүүтэй танигдсан нэгэн бол загвар өмсөгч Нора Загварын ертөнцөд хөл тавиад хориод жилийг үдсэн тэрбээр гаднын оронд түлхүү ажилладаг нэгэн юм.
Түүнийг тойрсон дуулиан, шуугиан үргэлж гардаг нь гайххааргүй. Харин тэрбээр энэ удаад өөрийн Итали найз залууг танилцуулав.
Удаан хугацааны турш найз залуугаа нууцалж явсан тэрбээр хайртдаа төрсөн өдрийн мэнд хүргэн “Хайр бол хүний амьдралд тохиож болох хамгийн гайхамшигтай зүйл.
Хайр байгаа цагт та гайхалтай зүйлсийг хийж чадна бас хайр бүгдийг ялдаг. Хүн бүр ямар нэгэн нөхцөлгүйгээр хайрлагдахыг хүсдэг. Гэхдээ хайр бол мэдрэмж, үйл хөдлөл билээ. Хэрэв та хайрыг мэдрэх юм бол харамгүй буцаан өгөхөөс өөр аргагүй. Энэ бол үнэхээр сайхан эргэх холбоо. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээх утга бүхий зүйлс бичжээ.
Хосууд энэ удаагийн төрсөн өдрөө Монголд тэмдэглэн өнгөрүүлжээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn