Төрийн соёрхолт дуучин Д.Болд залуу үеийн төлөөлөл болсон Vandebo хамтлагийн залуустай хамтарсан шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож эхлэв.
Түүнийг сүүлийн үед “Мөнхийн ус” уусан мэт улам залуужсаар байгаа хэмээж байгаа. Энэхүү дууны клип дээр ч 20 настнуудаас дутахгүй гэдгээ харуулсан тэрбээр ийнхүү шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байна.
Продакшны залуусын уран бүтээлд анхаарал хандуулахын сацуу шинэ залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллаж байгаа тэрбээр клипэндээ реппэр Fla, Гинжин Lil Thug E, Siente Бадрал нарыг ч мөн тоглуулжээ