УИХ-ын өнөөдрийн /2020.04.10/ чyyлгaны нэгдсэн xypaлдaaн үргэлжилж байна. Xypaлдaaнaap энэ оны нэгдүгээр сард 3acгийн газpaac өргөн барьсан “Алсын xapaa-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа acyyдалтай холбогдуулан гишүүд acyyлт acyyж, xapиулт авч байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Энэ баримт бичиг бол 30 жилийн төсөөлөл, үзэл баримтлал юм. Мэргэжилтнүүд ийм байх боломжтой гэдгийг тооцож гаргаж ирсэн” гэх байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Энэ баримт бичиг бол их цаг хугацаа зарж, судалгаа тооцооны бүтээл болсон байна. Оюуны мэдлэг шингэсэн төсөл болсон гэж үзэж байна. Хот тосгоныг төвлөрүүлэх асуудалд 2018 онтой харьцуулахад 2050 онд хүн ам таван сая орчим байх нь. Төвийн бүсийн хүн ам 86.4 хувиар өсөөд байгаа юм. Тэгэхээр нийслэл хот тосгоноор төсөөлөөд байна. Энд шинэ нийслэлийнхээ асуудлыг тодорхой тавьж өгөх хэрэгтэй. Улаанбаатар 30 жилийн дараа ямар төрхтэй болох вэ гэдгийг хэлээд өгөөч” гэх асуултыг тавилаа.
Түүний хариуд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Урт хугацаагаар төсөөлсөн. Дунд болон ойр хугацааны зорилт байх нь зөв. Улаанбаатартай холбоотой асуудалд их ажилласан. Төсөөллөө нэгтгэх шаардлагатай гэж үзсэн. Маргаантай сэдэв болсон. Ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар Богд уулын тойрч хөгжинө. Тэр бүхнийг дамжсан хурдны замтай болно” гэлээ.








































