www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Ж.Дэлгэpcaйxaн: Oнцгой caнгyyдыг бий болгож, бaгa хүүтэй зээл олгох нь чухал

2020/04/09
in Эдийн засаг
0
Ж.Дэлгэpcaйxaн:  Oнцгой caнгyyдыг бий болгож, бaгa хүүтэй зээл олгох нь чухал

СЭЗИС-ийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн acyyдлaap ярилцлаа.

-Титэмирустэй холбоотой хөл хорионоос үүдэж эдийн засаг хүндэрч эхэлсэн. Монголбанк мөнгөний бодлого талаас арга хэмжээ авч, бодлогын хүүгээ 11-ээс 10 болгож бууруулсан. Гэвч зарим хүмүүс бодлогын хүүг 3 хувь болгох ч боломжтой гэж яриад байна. Тийм огцом бууруулах боломж, бодлогын орон зай байгаа юу, манайд?

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед Монголбанк, Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Би хувьдаа Засгийн газар буюу сангийн бодлого нь түрүүлж хөдлөөд, эдийн засгийг хамгаалах, сэргээх хөтөлбөрөө урьтаж зарлаж, хэрэгжүүлэх байсан гэж бодож байгаа. Түүнийг нь дагаж мөнгөний бодлого нь хөдөлсөн бол илүү оновчтой байсан. Харин Монголбанк арай хурдтай хөдөлж, олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Бодлогын хүүг буулгасан, зайлшгүй шаардлагатай нөөцийн хэмжээг буурууллаа. Мөнгөний бодлогын интервалыг бууруулж, банк хоорондын зах зээлийн хүүгийн савлагааг багасгах гэх мэт цогц арга хэмжээг гуравдугаар сарын 11-ний өдөр авч хэрэгжүүлсэн. Би хувьдаа эдийн засаг агшиж байгаа энэ үед Төв банк бодлогын хүүгээ 1-2 хувиар буулгах боломжтой гэж харж байсан. Харин Монголбанк нэг хувиас илүү буулгах орон зай байгаагүй гэж үзсэн байх.

Монголд Төв банкны бодлогын хүүг бууруулах орон зай хоёр шалтгааны улмаас их бага. Нэгдүгээрт, төсвөө айхавтар тэлчихсэн. Монгол Улсын эдийн засаг гэдэг нэг л сав. Тэр саван дотор төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр томоохон бодлого хамтдаа багтаж, хэрэгжиж байдаг. Мөнгөний нийлүүлэлт гэж байна. Төсөв гэж байгаа. Энэ хоёр том орон зай Монгол Улсад тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байж эдийн засаг зөв зохистой мөнгөний эргэлтээ хангана. Харин тун нь хэтэрвэл валютын ханш өсөх, инфляц нэмэгдэх зэрэг сөрөг тал нь давамгайлж эхэлдэг. Одоо төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогын орон зай бага байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл эрсдэл өндөртэй. Дээрээс нь манайд мөнгө хязгаарлагдмал учраас хүү өндөр байгаа. Тийм учраас хүүг байвал зохих хэмжээнээс нь хэт доогуур аваачиж тавьбал мөнгөний шилжих урсгал явагдана. Хадгаламжаас мөнгө дайжих, санхүүгийн зах зээлийн тогтвор алдагдах үзэгдэл болох магадлалтай. Тиймээс хүү хэт доогуур байх боломжгүй гэж үздэг. Манайхан ипотекийн зээлтэй бусад зээлийг хутгах гээд байдаг. Тэр чинь онцгой нөхцөлтэй, татаас бүхий хөтөлбөр шүү дээ. Одоо хүртэл албан баримтуудад хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн хөтөлбөр гэж бичдэг. Мөнгөний бодлогын хүүг гурван хувь болгох боломжтой гэж яриад байгаа хүмүүст нарийн тооцоолсон тооцоо судалгаа ховор байх шиг харагддаг. Тэр хүмүүсээс яг ямар боломжид суурилж ингэж яриад байгааг асуух нь зүйтэй болов уу. Бидний хувьд Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хүүгийн бодлого барих нь зөв гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэнд таалагдах гээд хүү бага байх ёстой гэж хэлж чадахгүй нь.

Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Тиймээс би мөнгөний бодлогын хүүг 10-аас хэт доошоо болгох боломж байхгүй гэж харж байна. Хүүг бууруулах ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Бууруулах арга нь юу вэ гэдэгт л санал зөрөлдөөд байгаа юм. Бид “Хүүг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Д.Дамба-Очир гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга байх үед баталсан. Монгол Улс мөнгөгүй, ядуу, эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тогтворгүйгээс шалтгаалж хүү өндөр байгаа. Ийм байхад зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно. Суурь хүчин зүйл нь сайжраагүй байхад бодлогын болон бусад хүүг хүчээр бууруулах гэж оролдвол олон гажуудал үүсэх магадлалтай гэж би хувьдаа үздэг.

-Заавал байлгах нөөцийн хувийг бүр 2, 3 хувь руу аваачиж буулгах нь зөв. Бэлэн мөнгө ашиглахаа больсон, цахимаар, картаар гүйлгээ хийж байгаа үед заавал байлгах нөөцийн хувь өндөр байх шаардлагагүй гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Заавал байлгах нөөц гэдэг мөнгө бэлэн, бэлэн бусаас хамаарахгүй. Банк итгэлцлийн байгууллага. Иргэдийн мөнгийг харилцах, хадгаламж гэх мэт олон эх сувгаар төвлөрүүлж, санхүүгийн зуучлалын арга хэрэгслээр дамжуулах буюу зээл олгох гэх мэтээр мөнгө олдог л газар. Заавал байлгах нөөцийн үндсэн зорилго нь банкуудын явуулж байгаа бизнест тодорхой хэмжээний эрсдэл тулгарвал түүнээс хамгаалах хэрэгсэл. Тиймдээ ч банкууд мөнгөнийхөө 10 гаруй хувийг Монголбанкинд байлгаж, 90 хувиар нь үйл ажиллагаагаа явуулдаг. 90 хувьд нь эрсдэл тулгарвал 10 хувиараа нөхдөг гэсэн үг шүү дээ. Гэтэл эрсдэл төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж байна уу, цахимаар уу гэдгээс огт хамаарахгүй. Банкны олгож байгаа зээлд янз бүрийн, одоогийнх шиг эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд эрсдэл тулгарвал түүнийг хаах хөрөнгө. Тиймээс заавал байлгах нөөцийг төлбөр тооцооны хэлбэртэй хамаатуулж тайлбарлах нь оновчтой биш.

-Та зээлийн хүүгийн талаар түрүүнд цухас дурьдлаа. Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүдээс эхлээд зарим нэг эдийн засагч, судлаач гэгдэх хүмүүс хүртэл банкууд мөнгө хүүлэх хэмжээнд ажиллаж байна гэж ярих боллоо. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк огт ажиллахгүй байна гэж дайрч байна. Зээлийн хүүг бууруулах ямар боломж манайд байна вэ?

-Зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж буй хүмүүстэй санал нэгтэй байгаагаа дахин хэлье. Гэхдээ мөнгө хүүлэлт, арилжааны хүү гэдэг ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон оронд хүүгийн тааз буюу дээд хэмжээг тогтоох бодлого хэрэгжүүлж байсан. Өндөр хөгжилтэй орнууд ч байна. Манайхан ч ийм хууль гаргах ёстой гэж яриад л байгаа. Мөнгө хүүлэлт гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь тухайн эдийн засгийн орчинд байх боломжгүй хүүг тогтоох. Мөн эрсдэлтэй, төлж чадахгүй байж болзошгүйг мэдсээр байж тодорхой дарамт үүсгэх байдлаар тулгаж, бусдад мөнгө зээлдүүлэх замаар ашиг олохыг хэлээд байгаа юм. Энэ бараг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Манай банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчидтэй ярилцаж, тохироод, өнөөгийн эдийн засгийн орчны түвшинд тохирсон хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж байгаа учраас огт өөр. Харин Нарантуул, Хархорин захад байдаг өдрийн зээл олгодог нөхдүүд байна. Наймаа хийж амьдралаа болгож байгаа хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сардаа 20, 30, жилдээ 200, 300 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бол мөнгө хүүлэлт.

Иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг далимдуулж байгаа мөнгө угаагчдын үйлдлээс сэргийлэхийн тулд мөнгө угаалтын эсрэг хууль гаргаж болно. Монголд Улсад зээлийн хүү жилдээ 40, 30 хувис давсан байвал гэж ч зааж өгч болно л доо. Түүнийгээ эдийн засгийн судалгаа хийж, нарийн тооцох ёстой. Улмаар 30 хувиас давсан байвал мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд хуульчлаад өгчихвөл ломбардуудаас эхлээд бусад байгууллагуудын зүй бус мөнгөн урсгал хаагдах магадлалтай. Харин манай зарим хүмүүс арилжааны хүү, мөнгө угаалт хоёроо ялгахгүйгээс болоод хүүгийн тааз тогтоох талаар ярьж, өндөр хөгжилтэй орнуудын жишээг татах явдал байна. Тэр хүмүүс асуудлаа сайн ойлгох хэрэгтэй.

Зээлийн хүү гэдэг чинь ерөөсөө л бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан зүйл. Талхны үнэ гэдэг шиг мөнгөний үнэ байхгүй юу. Мөнгө орон зай болгондоо тохирсон үнэтэй байдаг. Яагаад баруунд мөнгөний үнэ, зээлийн хүү бага байгаа юм гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Дэлхий дээр Монголтой ойролцоо зээлийн хүүтэй улсуудыг ажиглахад, улс төр нь тогтворгүй, эсвэл дайн болж байгаа орон л байдаг. Манайх зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн тогтвортой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдээ орлоготой болго, эдийн засгаа солонгоруул. Нөгөө талд нь мөнгөний бодлого тодорхой хэмжээнд нөлөөлнө. Мөнгөний бодлогоор дамжуулж, мөнгөний хэмжээнд нөлөөлөх замаар хүүг тодорхой хэмжээнд удирдах боломжтой. Харин хүүг 10-аас 3 хувь болгохын тулд дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр удирдаж чадахгүй. 10-аас 9 хувь болгоход л мөнгөний бодлого нөлөөлөх байх.

Манайхан хүү бага байгаа улсуудын улс төрийн орчин, эдийн засаг, нэг хүнд ногдох ДНБ, ядуурлын түвшинг нь судлах ёстой. Тэгж байж хүүг бууруулах зөв арга хэмжээг олж болно. Өнгөц харахад, мөнгийг арилжааны банкууд, мөнгөний бодлогыг төв банк удирдаж байгаа учраас зээлийн хүү өндөр байгаад тэд буруутай мэт харагддаг байх. Тодорхой хэмжээний гажуудал байхыг үгүйсгэхгүй. Харин бүхэлдээ Төв болон арилжааны банкны буруу биш. Улстөрчид, эдийн засагчид хүүг бууруулъя гээд байгаа бол улс төрийн орчноо, төрийн бодлогоо тогтвортой болго. Тогтвортой бодлогоор нийгэм, эдийн засгаа зөв хөгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа санхүүгийн зах зээлийн бусад тулгууруудыг хөгжүүлэх хэрэгтэй. Төрийн сангууд, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлмээр байна. Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкныхан нуруундаа үүрч яваа. Энэ тодорхой хэмжээний санхүүгийн гаж бүтэц мөн. Үүнийг засах ёстой. Тэгж байж хүү буурах байх. Зээлийн хүү өндөр байгаад зөвхөн банкны салбар л буруутай гэж үзвэл шахаад шахаад 1-2 хувь л бууруулах боломжтой байх.

Дахиад нэг хүчин зүйлийг хэлье. Өнөөдөр Монгол Улсын гадаад зах зээлд байгаа бондуудын өгөөж 14 хувьтай. Саяны хямралын нөлөөгөөр хөгжиж байгаа орнуудаас мөнгөн урсгал дайжиж байна. Эрсдэлтэй болж байгаа гэсэн үг. Монгол Улсын гадаад зах зээлд байгаа зарим бондын өгөөж 14 хувьтай байхад бид дотооддоо хүү бууруулах боломж бага гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх хэрэгтэй байгаа нь мэдээж. Харин яг ямар бодлого барьвал оновчтой вэ. Засгийн газраас НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаанд авахгүй байх гэх мэт шийдэл гаргалаа. Энэ бодлогыг та юу гэж харж байна, зөв бодлого мөн үү?

-Цаг хугацааны хувьд хожимдсон ч гэсэн Засгийн газрын гуравдугаар сарын 27-нд зарласан, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа энэ хөтөлбөр хүндрэлд орсон нөхцөл байдлаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг аврах, эдийн засгийг тэтгэх цогц арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Засгийн газар зоримог хөдөлж, арга хэмжээ авч чадсанд сайшаалтай хандах нь зөв. НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөх нь Монгол Улс боломжийнхоо хэмжээнд авч хэрэгжүүлж, иргэдийнхээ орлогыг хамгаалахад чиглэсэн зөв шийдвэр. Өнгөрсөн мягмар гарагт 5.1 их наяд төгрөгийн ихэнх хувийг эдийн засгийг сэргээх чиглэлд зарцуулна гэж зарлалаа. Эдийн засгийг сэргээх гэдэгт ноолуурын 300 тэрбум гэх мэт бодлогууд багтаж байгаа. Тодорхой хэмжээний сангууд үүсгэх замаар эдийн засаг руу мөнгө оруулах бололтой юм. Хамгийн гол анхаарах, байгаа онох, анхаарах ёстой хэсэг нь энэ.

Эдийн засаг руугаа мөнгө оруулах ёстой юу гэвэл тийм. Хөл хорио, огцом зогсолтоос болж эдийн засаг хүндрэлд орж байгаа. Энэ цаг үед Сангийн яам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн түвшинг тодорхойлсон судалгааг маш яаралтай гаргаж, зарцуулах мөнгөө аль салбарт оруулж, яаж дэмжих нь зүйтэй вэ гэдгийг тодорхойлох ёстой. Дэмжих арга механизм нь банк, санхүүгийн байгууллагаар дамжих юм уу, төр өөрөө сангаар дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Миний санал болгох гол хувилбар нь, энэ мөнгийг судалгаатайгаар, эдийн засгийг дэмжвэл зохих салбар руу оруулах. Өөрөөр хэлбэл, аль салбарт хамгийн их цохилт ирж байна. Аль салбараа дэмжвэл эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах, эргэн сэргээх, хурдыг нь нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ судлах ёстой. Энэ бол Сангийн яамны үүрэг. Энэ ажлаа л хий. Онцгой сангуудыг бий болго, бага хүүтэй зээлүүдийг олго. ЖДҮХС шиг 3 хувийн хүүтэй зээлийг олгох нь чухал. Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар дэмжих хэрэгтэй байна.

Zaluu.com

Next Post
Ч.Epөөлтүвшин: Caнaaтайгaap төөрөгдөл үүсгэж нoxoйг минь зapaxaap нyycaн бaйжээ

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.