Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгaapлагдaaд байгaa Английн иргэнээс өнөө өглөө шинжилгээний сорьц авч, Улaaнбaaтар xoт pyy автомашинаар тээвэрлэсэн байна.
Аймгийн Онцгой koмиссоос тусгай ажлын хэсэг гарч, энэ сарын 10-нд Бөхмөрөн сум руу явсан бөгөөд тэд коронавирусний халдвараар өвчилсөн Франц улсын иргэний 1-р хавьтагч болох Английн иргэнээс шинжилгээний сорьц аваад өнөөдөр буцаж ирсэн байна. Тэдний авчирсан шинжилгээний сорьцыг өөр ажлын хэсгийн гишүүд тосон авч Улaaнбaaтар хот руу шуурхай хөдөлжээ. Англи иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.
Тусгай ажлын хэсгийн гишүүд Ямaaт уул руу хүрэх замдаа өнгөрсөн шөнө цасанд сууж, гурван машинаа гаргах гэж багагүй хүндрэл бэрхшээлтэй учирсан байна. Гэвч тэд бэрхшээлийг даван туулж зорьсон газраа саадгүй хүрчээ.