Coлoнгocт kopoнавирусийн халдварын 256 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчтэй хүний тоо 2022 болсон гэж тyc yлсын албаны хүмүүс өнөөдөр мэдээллээ. Харин нас нас барсан хүний тоо 13 болжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 182 нь Сөүлээс 300 км-ийн зайд орших Дэгү хотод бүртгэгджээ. 49 нь Дэгү хотын хөрш Хойд Кёнсандо мужид илэрсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар ирэх хоногуудад халдвартай хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Эмнэлгийн ажилтнууд тархалтын төв цэг болоод байгаа Шинчеонжи сүмийн 210 мянган гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ.
Одоогоор 68918 сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулснаас 44167 хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Үүнээс гадна 24751 хүнийг хөл хорионд оруулаад байгаа аж. Өмнөд Солонгост баасан гарагийн байдлаар 26 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Эх сурвалж: Yonhap news