ЭМЯ-aac өдөр бүрийн 11:00 цагт өгдөг мэдээллээ хийлээ.
Монголчуудын хамгийн их зорчдог Азийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвар тархаж байна. Өчигдөр гэхэд Солонгосын Дэгү хотоос ирсэн оюутнуудыг ЭМЯ-аас тусгаарлах арга хэмжээг авсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ сарын 19-ний өдөр ХӨСҮТ болон Завханд тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй. Өчигдөр орон Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 6 оюутныг ажиглалтад аваад байна. Солонгосын Дэгү хотод өвчлөл гарсан. Энэ хотод Монголын олон оюутан залуус суралцдаг юм байна. Эдгээр оюутнуудыг яагаад ажиглалтад авсан бэ гэхээр суралцдаг сургуульд нь коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгтдсэн.
Тиймээс сургуулийнх нь захиргаанаас өвлийн амралтыг өгч, дуудсан үед ир гээд явуулсан юм байна. Ингээд оюутнууд армаад, эх орондоо ирсэн. Бид 6 оюутнаа ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Ямар ч эмнэлзүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй, халуураагүй. Тэднээс шинжилгээ авч, тандалт хийж байна” хэмээлээ.