Ийм caйхан идээ ундаатай ард түмэнд ханиад томуу, корона вирус ядаргаа сульдаа цаашаа шүү, тийм ээ??? Яагаад буцалгасан аарц хvний биед муугаар нөлөөлдөг талаар Эрдэнэхүү тогооч тайлбарлахдаа: “Аарц нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан идээ хэдий ч орчин үеийн хүмүүс үүнийг буруугаар хэрэглэж байна. Аарцыг хий бадгана хөөрөх үед биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор ууж хэрэглэхдээ одоогийн хүмүүсийн буцалгадаг шиг гурилаар өтгөлөн хэрэглэдэггүй. Зөвхөн #махны_шөл эсвэл #будаанд юм уу, #шингэнээр буцалгаж хэрэглэдэг байж. Одоо бидний хэрэглэж буй гурилаар өтгөлсөн аарц нь элгэнд маш хортой нөлөөтэй бөгөөд хvн бүрт тохирохгүй, зохисгүй хоолны нэг юм. Тиймээс аарц хэрэглэхдээ аль болох эртний уламжлалаар хэрэглэх, өтгөлж уухаар бол бага зэргийн карахмал хэрэглэх нь зүйтэй”
Орц: Адууны мах-200гр, Аарц-60гр, Сонгинотой лапша, Цагаан гаа-10гр /2 хэрчим/, Сармис-3 хумс, Давс, хар перец
Хийх заавар: Шөл хийх хүйтэн усандаа мах болон цагаан гаа, сармисаа хийж шөл гартал буцалгана. Шөл буцалмагц аарцаа нэмж хутгаад, хайлж дууссаны дараа сонгинотой лапша гоймонгоо тааруулж хийнэ. Дахин буцалгаад сонгино, давсаар амтлаад аягалахад бэлэн боллоо. Аягалсныхаа дараа бага зэргийн ногоон сонгино хэрчээд дээр нь цацаж өгөөрэй. Ингээд ядаргааны эрлэг аарцтай шөл бүх насныханд хамгийн тэжээлтэй, эрүүл хоол байх болно.
Мөн: Энэ корона вирусны үеэр “Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэдий өчигдөр автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан ч бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хүнсний хомсдол үүсэхгүй. Иймд иргэд хүнсээ бөөнөөр нь нөөцлөх шаардлагагүй.
Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна” хэмээн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох хэлсэн юм.