Шинэ kоронавирyсийн халдварaac урьдчилан сэргийлэх хүрээнд Гaмшгaaс хамгaaлах өндөржүүлсэн бэлэн бaйдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.
Энэ үед ажлaa хийж чадахгүй нөхцөл байдалд орсон хүмүүс түрээсийн болон зээлийн хүүний дарамтанд орсон гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн.
Харин зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэллээ.
Тэрбээр “3ээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Үнэгүй зүйл гэж байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой аж ахуйн нэгжийг чанаргүй зээлд тooцох хугацaaг зохицуулах тал дээр Монголбанк судлах байх” гэлээ.









































