Өмнө жилийн улсын баяр наадмаар 9 даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшний төрлийн бодис хэрэглэсэн болох нь батлагдлаа гэх мэдээлэл гарсан. Баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны наймдугаар сарын 21-нд Улсын наадамд шөвгөрсөн 32 бөх допингийн А сорьц өгөхөд илэрсэн болохыг мэдээлсэн.
Улмаар түрүү бөх М.Бадарчийн А сорьцоос допингийн төрлийн метенолон гэх бодис илэрсэн нь ил болж, тэрбээр В сорьцоо задлахаар БНСУ-ыг зорьсон. В сорьцоор түүний хэрэглэсэн бодис баталгаажсан.
Тус шийдвэрийг М.Бадарч ор үндэсгүй хэмээн үзэн Спортын арбитрын байгууллагад хандсан юм. Өчигдөр буюу 2020/04/30-ний өдөр тус байгууллага хуралдан шийдвэрээ гаргасан ба М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзэн М.Бадарчийн барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргалаа.
М.Бадарчийн цолыг нь хурааж Ц.Бямба-Отгонд арслан цолыг нь нөхөн олгож Шөвгийн дөрөвт үлдсэн О.Хангай аварга чимэг нэмэх ба М.Бадарчид тавын даваанаас унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох боломж бүрдэх юм.