Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгтэйгээ холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Монголоор “УЛ” гэж хөрвөдөг SOLE гэх үг нь:
Англи хэлний “sole” гэдэг үг нь хөлний улнаас гадна “нэг”, “ганц” гэсэн утгыг агуулдаг аж. Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын нийгмийн хамгааллын яамны цахим хуудаст тавигдсан зорилтот бүлгийн жагсаалтад “sole parents” гэх нэр томъёо байх бөгөөд энэ нь “Өрх толгойлсон эцэг” буюу “Өрх толгойлсон эх”-ийг хэлдэг ажээ.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Төрийн ордонд өчигдөр болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм” хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.
ХНХ-ын сайд Д.САРАНГЭРЭЛ:
-Өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр миний бие болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
.









































