Өмнө нь жуулчдыг “сэгсрэх” тухай чуулганы танхимд ярьж өчигдөр “улны” гэх айлуудаасаа үсчин төрүүлье гээд өнөөдөр “ул” гэдэг үгэн дээрээ уучлал гуйнгуутаа 1520 хүндээ сургалт хийх тухайгаа өөр өнгөөр тайлбарлаж сууна гэдэг бол Ерөнхий сайд энэ шинэ сайдаа шинэ дээр нь солихгүй бол Монгол улс төсөв мөнгөөр ихэд хохирч, хүн амын хөгжлийн бодлого гажуудаж цаг алдах нь тодорхой байгааг харуулж байна. “Сургууль төгсөөд ажлын байранд очих залуусын цалин бага. Тиймээс төр цалингийн урамшуулал өгөх нь зөв” гэж итгэлтэй хэлээд эрүүгээ өргөдөг ийм хүмүүсийг цаашид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, ерөөсөө л төрийн бодлого боловсруулах ажлаас маш хол байлгах хэрэгтэй.

Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Монголоор “УЛ” гэж хөрвөдөг SOLE гэх үг нь:
Англи хэлний “sole” гэдэг үг нь хөлний улнаас гадна “нэг”, “ганц” гэсэн утгыг агуулдаг аж. Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын нийгмийн хамгааллын яамны цахим хуудаст тавигдсан зорилтот бүлгийн жагсаалтад “sole parents” гэх нэр томъёо байх бөгөөд энэ нь “Өрх толгойлсон эцэг” буюу “Өрх толгойлсон эх”-ийг хэлдэг ажээ.








































