Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангид осол болж, хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, өнөөдөр өдрийн 14.00 цагийн орчимд тус ангийн жолооч 25 настай эрэгтэй нь гал унтраах автомашиныг хөдөлгөх үедээ мөн ангийн сөнөөгч С-ыг дайрч амь насыг нь хохироожээ.
Уг хэргийн газарт албаныхан үзлэг хийхэд, 8 тоннын жинтэй автомашин талийгаачийг дайрч буй үйлдэл нь тус ангийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байжээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.