Дapxaн-Уyл аймагт 2-5 насны гурван хүүхэд хэрэглээний халуун ус алдагдсаны улмаас цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн үйл явдал хүн бүрийн сэтгэл шимширч, үлдэж хоцорсон эцэг эхэд нь дэм болохоор хандив цуглуулж эхэлсэн.
Тодруулбал, охидын аав Чинбатын хаан банкны дансыг цахим сүлжээнд мэдээлж, хандив цуглуулсан. Тэгвэл дөнгөж сая охидын ээж манай редакци руу холбогдлоо.
Тэрбээр “Бидэнд хандив цуглуулахаар цахим сүлжээнд мэдээлэл гараад байгаа юм байна. Бид ямар ч хандив мөнгө цуглуулаагүй.
Чинбат гэж хүн миний охидын аав мөн. Гэхдээ бидэнтэй хамт амьдарч байгаагүй. Хандив цуглуулаагүй, болиулж өгөөрэй” хэмээн уйлан ярилаа.
Тиймээс цаашид хандив нэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд анxaaруулж байна.









































