Xүн төрөлxтөн koрoнaвирустэй үхэл, амьдралын шийдвэрлэх тулаан хийж буй энэ цаг үед дахин нэг учир битүүлэг өвчин нэмэгдэж байгаа тухай өрнөдийн хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ. Африкийн хамгийн их хүн амтай улсуудын нэг болох Нигерид уг өвчний анхны тохиолдол өнгөрөгч сарын 28-29-нд илэрчээ. Мөн л тус улсын хүн ам шигүү суурьшдаг муж болох Бенуад 15 хүн онош нь тодорхойгүй өвчнөөр нас барсан аж. Эболатай төстэй шинж тэмдэг болох бөөлжих, гүйлгэх, халуурч толгой өвдөх зэргээр бие нь өвдсөн 100 гаруй хүн Бенуагийн эмнэлэгт эмчлүүлж байгаа болохыг Оросын өдөр тутмын сонинуудад бичжээ. Энэ тухай Нигерийн холбогдох албаныхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн боловч уг байгууллагаас ямар нэгэн хариу мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй байна. Правда сонинд бичсэнээр тус улсын халдварт өвчний мэргэжилтнүүд эболатай төстэй мэт боловч үүсгэгч вирус нь шинэ төрлийн өвчин байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. 200 шахам сая хүн амтай Нигерийн Бенуа мужид дөрвөн сая гаруй хүн оршин суудаг.
Эх сурвалж: World Stage Group, Pravda