Олимпын аварга Н.Түвшинбаярт хохирсон Монгол Улсын начин Э.Энхбат өчигдөр таалал төгсчээ. Тэрээр өнгөрсөн найман сарын хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгэн өнгөрсөн долоо хоногийн эхээр эх орондоо эргэн ирж Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Түүний хань Б.Нандинцэцэг цахим хуудаснаа
“Дэндүү сайхан ханиа араатны гарт алдана гэж зүүдэлсэнгүй явлаа.Бүлтийгээд үлдсэн 3 үрсийнхээ төлөө хичээхээс өөр сонголт надад байхгүй боллоо. Одоо ч итгэмээргүй байна хайрт минь чамдаа хязгааргүй их хайртай.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 서울아산병원 Asan Medical Center Kyung Hee University, Korea UB Songdo Hospital эмнэлэгүүдийхээ хамт олонд маш их баярлалаа.Boldsaikhan Bundan найдлагагүй гэх оношоо хэлсэн ч сайхан сэтгэлээр хүлээж авсан алтан гартай эмч таньдаа талархлаа танай хамт олон бол хамгийн мундаг нь.
Өнөөдрийг хүртэл үргэлж хамт байж тусалж дэмжсэн хүн бүхэнд талархлаа.
ХАЙРТ МИНЬ ЧИ ДЭНДҮҮ ИХ ХИЧЭЭСЭН ЧИ МИНЬ БИДНИЙХЭЭ ҮҮРДИЙН БААТАР.
АМАР АМГАЛАНГИЙН ОРОНДОО ТАЙВАН НОЙРСДОО.
АЙЛ БҮР АЗ ЖАРГАЛТАЙ ЭЛЭГ БҮТЭН БАЙХ БОЛТУГАЙ