Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Энэ хугацаанд Э.Энхбат начин БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан билээ. Гэвч цахим сүлжээнд “Э.Энхбат начин нас барсан” гэх мэдээ түгээд байна.
Тэгвэл Э.Энхбат начины өмгөөлөгч О.Санчирбал өөрийн фейсбүүк хуудастаа мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье” гэжээ.
Холбоотой мэдээ: Х.Цагаанбаатар: Энхбат найз минь амьд байгаа шүү, янз бүрээр битгий бичээрэй
Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан, Э.Энхбат начинг Монгол руу авчрахаар болсон талаар манай сайт мэдээлсэн билээ.
Хэдхэн минутын өмнөөс сошиалд Э.Энхбат начинг “бурхан” болсон гэх мэдээлэл зарим нэгэн пэйж хуудсаар түгж эхэллээ. Харин энэхүү мэдээлэл ташаа болохыг түүний найз Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өөрийн цахим хаягаар мэдэгдлээ.
Тэрбээр: “Уучлаарай битгий амьд байгаа хүнийг янз бүрээр бичээрэй. Гуйя та бүхнээсээ Монгол Улсын Өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат найз минь амьд байгаа шүү. Баярлалаа” гэжээ.