Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг “ална” хэмээн сүрдүүлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “За ал,на гэсэн анхны дуудлага ирлээ. Одоо жинхнээсээ үүний араас явъя даа. Цагдаагийн ерөнхий газарт тус койн болон бусад заналхийлж байгаа нөхдийг бүгдийг өгч шалгуулна” гэсэн байна.
Түүний хувьд цахим орчинд идэвхтэй байдаг нэгэн бөгөөд иргэд болон аж ахуй нэгжүүдээс ирж буй гомдлуудыг шуурхай шийдвэрлэдэг хэмээн үнэлэгддэг юм. Тэрээр IHC буюу их койныг үүсгэн байгуулагч О.Мөнхжиний сошиал орчинд бичсэн зүйл дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлээд авсан.
Түүний талаар: Бүүр нэг аархсан, доромжилсон, дээрээс харьцсан дээрэлхсэн ийм нөхөд ч дээ. Аливаа бизнест ёс зүй, хүнд төлөвшил, ухамсар гэж байх ёстой. Баахан мөнгө босгож аваад үнэтэй байр, машин авлаа гэж сонсогддог нөхдийг хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй‼ Цагдаагийн ерөнхий газар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгах хэрэгтэй.