Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 4-15 тоотод иргэн С.Т нь нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөр ийтэй тоглоом /по кер/ зохион байгуулж Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Коронавируст цар тахлын үед иргэн та иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, Улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй!








































