“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал болж өнгөрлөө. Энэ хурлаар өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар танилцуулах юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэл иргэд, олон нийтээс санал авна.
Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх талаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж, 12 дугаар сарын 30-ны дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвөө цэгцэлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орж ажиллана. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс Улаанбаатарын иргэдийн эрхзүйн шинэ цогц шийдэлтэй шинэ амьдрал эхэлнэ гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.
17 мянган тонны нөөцтэй байгаа. Хувийн хэвшлүүдийн зүгээс нөөцдөө хашир хандаж, цааш нь хийсэн зүйл гэж би харж байгаа. “Роснефть”-ийн гүйцэтгэх захиралтай утсаар ярьж, асуудлыг шийдэх талаас нь ярьсан. Өмнөх байсан дотно харилцааг ийм зүйл дээр л ашиглах ёстой. 44 мянган тонныг яаралтай хугацанд нийлүүлэх, нэмээд 1500 тонныг яаралтай хугацаанд нийлүүлэх, Киргиз рүү явж байгаа шатахууныг Монгол руу явуулахаар болсон. Шатахууны асуудал удахгүй таван хоногийн дотор хэвийн хэмжээндээ орно. Энэ бол хэцүү асуудал биш.