Францын нийслэл Парис хотын захиргааны өмнө есдүгээр сарын 9-ний өдөр монгол гэр барьжээ. Уг монгол гэрийг Франц улсдаа алдаршиж буй гэрэл зурагчин, барималч, зураач, артист Николас Хенри хэмээх уран бүтээлч худалдан авч, Парис хотын захиргааны өмнөх талбайд зургаан ханатай монгол гэрт үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.
Зураг: Зүүн гар талд артист Николас Хенри
Залуу уран бүтээлч Николас Хенри Парис хотын төвд нэг сарын турш үзэсгэлэнгээ толилуулаад, дараагийн хот руу гэртэйгээ нүүж үзэсгэлэнгээ дэлгэнэ гэжээ. Түүний хүсэлтээр монгол гэрийг хоёр тийш харсан хаалгатайгаар барьсан байна.
Николас Хенри-н үзэсгэлэнгээс
Франц эзний хамт ажиллаж монгол гэрээ уламжлалт дэг жаягаар нь барьж буй тэрбээр гадаадад ажиллаж амьдардаг олон монгол залуусын нэг бөгөөд захиалгаар монгол гэр нийлүүлэх ажлыг 10 жил хийж буй аж. Энэ хугацаандаа Европын орнуудад 1200 монгол гэр борлуулжээ.
Европт монгол гэрийг амралтын газар, иога-ийн сургалт явуулах болон байгаль ойр амьдрах гэсэн хүмүүс ихэвчлэн авдаг бөгөөд тэднээс гадна монгол гэр худалдаалдаг хэд хэдэн газар байдаг аж.
Эсгий гэрийг Монгол дахь түнш байгууллагадаа захиалан авч нийлүүлдэг бөгөөд таван ханатай гэр 3500 еврогийн үнэтэй. Шал, тавилгууд болон интерьер чимэглэлийн үнэ нь тусдаа тооцогддог гэв.