3Г-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын хуралдаан яг одоо үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гарлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвд хотоос найман төвд хот болгох бодлогын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн албыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх ЗГ-ын тогтоолыг баталлаа. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар, санхүүгийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ХААИС-ийн зарим сургуулийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу зэрэг их, дээд сургуулийг нүүлгэхтэй холбоотой төлөвлөгөөг танилцуулах үүрэг болголоо” гэлээ.