“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭНГИЙН ОРЛОГО 2017 ОНООС ХОЙШ СУГА ӨСЧ, 1,6 ТЭРБУМ БОЛЖЭЭ
2015 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд, 2017 оноос “Эрдэнэт үйлдвэр” ерөнхий захирлын албан тушаал хашиж ирсэн түүний орлого зогсолтгүй өсч иржээ.
Тухайлбал 2015 онд 64 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2017 онд 132 сая, 2018 онд 150 сая, 2019 онд 425 сая 875 мянга, 2020 онд 1 тэрбум 688 сая 467 мянган төгрөг болж суга өсчээ.
Гэр бүлийн орлого мөн дагаад өссөн байна. Тодруулбал 2019 онд 29 сая 722 мянга гэж мэдүүлсэн бол 2020 онд 65 сая 773 мянга болжээ.

Орон сууц: Амины орон сууц-2, Нийтийн орон сууц-3, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж -1, оффис -1, ферм-1, гэр-1, авто граж -1, өвөлжөө хаваржаа хүлэмж-3. Үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 2 тэрбум 980 сая төгрөг байна.
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Mercedes Benz, S320- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 нийт үнэлгээ 292 сая 900 мянга.
Мал: Адуу-180, Үхэр-50, Хурдан удмын адуу-40, Хонь-50, Ямаа-60 нийт үнэлгээ 254 сая төгрөг болж өнгөрсөн жилийнхээс 15 сая төгрөгөөр хорогджээ.
Газар: 60 сая төгрөг бүхий Эзэмших-280м2-1, Эзэмших-582м2-1, Өмчлөх-200м2-1, Өмчлөх-700м2-1
Үнэт эдлэл: 125 сая төгрөгийн үнэт эдлэл

Хадгаламж: 2018 онд 76 сая 288 мянган төгрөгийн хадгаламж , 2019 онд 199 сая 521 мянган төгрөгийн хадгаламж, 2020 онд 350 сая 817 мянган төгрөгийн хадгаламжтай.
Зээл: 1 тэрбум 330 сая 470 мянган төгрөгийн зээлтэй.
Компанид оруулсан хөрөнгө оруулалт: Тун Эрдэнэ фарма ХХК, Замбатив ХХК, Замбативийн шим ХХК, Таван толгой ХК, Таван толгой ХК, Таван толгой ХК, Түмэн шувуут ХК ХК, Монос хүнс ХК ХК, Монос хүнс ХК ХК-д 12607ш, 8632ш, 7200ш, 1072ш, 1072ш, 1072ш, 10000ш, 21382ш, 34147ш хувьцаа эзэмшдэг.
Тусгай зөвшөөрөл: Нэг эрх, нэг патент эзэмшдэг.

Ийнхүү Улсын баатар үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн өндөр орлоготой ч охиныхоо сургалтын төлбөрөөр төрийн мөнгөнөөс гаргуулсан талаар өмнө хэвлэлээр гарж байсан. Тухайлбал, 2019 оны долдугаар сарын 19-нд 102 сая 385 мянган төгрөг Эрдэнэт үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банк дахь 499025776 тоот данснаас Канадын Торонтогийн Их сургуулийн дансанд “Tuition fee for Buyanjargal Badamsuren, 2019-2020 se.ROSI Account: BADAM100342347” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: MASS.MN








































