УИХ-ын гишүүн, төрийн сайд хүртэл хийж явсан Н.Номтойбаярын төрсөн өдөр өнөөдөр болж байна. Н.Номтойбаяр 1978 оны 7 дугаар сарын 2-нд төрсөн. Өнгөрсөн жилийн тавдугаар сард баривчлагдсан Н.Номтойбаяр шоронд төрсөн өдрөө өнгөрөөж, ээж Д.Хулан нь хүүгийнхээ төлөө санаа зовон уйлж байгаагаа илэрхийлж, хүүгээ эзгүйд гэртээ торт задаллаа гэж бичиж суусан билээ.
Харин энэ жил хүү нь суллагдаж, хатагтай Д.Хулан хараа тэнэгэр, магнай тэнүүн том хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна.
МАК-ийн Нямтайширийн эхнэр Д.Хулан
“Дэвжих Монголын төлөө бол хэнийг ч уучлах миний хүү,
Уруудах Монголын төлөө бол хэнтэй ч тэмцэх миний хүү,
Бөхөх тавилантай түшээдийн зохиолоор хэлмэгдсэн ч,
Ирээдүйг өнгөлөх заяатай НОМТОЙ хүүдээ, Төрсөн өдрийн мэндийг хүргэе!” гэж цахимаар мэндчилгээ дэвшүүлэн, лайк цуглуулж байна. Харин төрсөн өдрийн эзэн хүү Н.Номтойбаяр нь Сэлэнгэ аймагт “МАК” группийн барьж байгаа дунд сургуулийн барилгаа эргэж байгаа тухайгаа орууллаа.
Монголын толгой баяны улстөрч хүү энэ үйлдлээрээ дахин улстөрд орох бодолтой байгаагаа харуулж байгаа бололтой. Нас нь дөнгөж 43 хүрч байгаа тэрбумтан артай, улстөрч эрд алс холын бодол бий биз ээ.